Цагаа хэмнэе

Зээл авах, судлуулахдаа та цагаа хэмнэж өөрт хэрэгтэй зүйлдээ зарцуулаарай.

Цаасаа хэмнэе

Цаасаа хэмнэж дижитал зээлээ аваарай. Эх дэлхийгээ хайрлая.

Асуудлаа шийдье

Та зээлийн үйлчилгээг аппаараа шийдэж барьцаат болон барьцаагүй зээлээ аваарай.

Танд нэг удаа гэрээ байгуулж хувийн санхүүгийн асуудлаа гар утсаараа түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой “Нар” үйлчилгээг санал болгож байна.

Барьцаагүй зээлийн хэмжээ 50,000₮ - 2,000,000₮
Барьцаат зээлийн хэмжээ 2,000,000₮ - 200,000,000 ₮
Зээлийн зориулалт Дижитал зээл.
Нар барьцаагүй зээлийн хугацаа 90-120 хоног хүртэл сунгалттай.
Нар барьцаатай зээлийн хугацаа 3-60 сар.
Зээлийн хүүгийн хэмжээ 2.5% - 4.5% (Дижитал зээл болон барьцаат зээлээс хамаарна.)
Нэмэгдүүлсэн хүү Үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх.
Үйлчилгээний шимтгэл 0₮ - 3000₮
Зээл төлөх хэлбэр Ашигласан хугацаагаар эсвэл хугацааны эцэст төлөх.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Танд нэг удаа гэрээ байгуулж хувийн санхүүгийн асуудлаа гар утсаараа түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой “Нар” үйлчилгээг санал болгож байна.

Зээлийн ерөнхий нөхцөл:
Дижитал зээлийн хэмжээ: 50,000₮ –  5,000,000₮
Зээлийн хугацаа : 90 – 120 хоног
Зээлийн сарын хүү : 2,5 – 4,5%
Зээлийн жилийн хүү : 30 – 54%
Зээлийн шимтгэл : 3000₮
Бүртгэлийн хураамж : 0
Хугацаанаасаа өмнө зээлээ төлбөл ашигласан хугацаагаараа хүү бодож зээлээ төлнө.

Тооцоолж буй арга:

Жишээ нь: Бид 50 000 төгрөгийн хэмжээтэй зээлийг 90хоногийн хугацаатай 2.5% хүүтэйгээр тооцоолж үзье.

50 000₮ * 30% / 365хоног * 90хоног = 3 698₮  /90хоногийн хүү/
Төлөх дүн: 50 000₮ + 3,698₮ (ашигласан 90 хоногийн хүү) + шимтгэл

Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Франкфурт Капитал ББСБ” ХХК-аас таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг нөхцөлд заасан зорилгоор ашиглах түүнд боловсруулалт хийх эрхийг олгох, цуцлах зэрэг эрхзүйн үр дагаварыг үүсгэх бичиг баримт юм.

Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж шийдвэрээ гаргана уу.
Хэрэв та “Нар” аппликейшн үйлчилгээг авахыг хүсвэл энэхүү зөвшөөрлийг баталгаажуулна уу.
Нөхцөл баталгаажуулах.

1.Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрснөөр “Нар” аппликейшнд дараах зөвшөөрөл эрхийг олгох болно.

А. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч хадгалах

Б. Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа аливаа банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан таны зээлийн мэдээлэлд тулгуурлан танд зориулсан санхүүгийн зөвлөгөө, дүн шинжилгээ хийж, тэдгээрийн үнэн зөвийг баталгаажуулах.

В. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний төслийг боловсруулан холбогдох зээлийн харилцаа үүсэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

Г. Зээлийн зарим бүтээгдэхүүнтэй холбоотойгоор та интернет банкны нэвтрэх мэдээллийг “Нар” аппликейшнд оруулан өгсөн бол түүнийг ашиглан интернет банкинд 1 удаа нэвтрэх.

Д. Таны интернет банкны дансны хуулгыг автоматаар хуулбарлан авч хадгалах, энэхүү мэдээллийг үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах

Е. Таны фейсвүүк профайл, болон оршин суугаа газрын байрлал, хаягжилт зэрэг энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор дүн шинжилгээ хийхэд ашиглах. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасны дагуу цуглуулсан мэдээллийг “Франкфурт Капитал ББСБ” ХХК нь үйлчилгээний чанар, хүртээмж, шинэ бүтээгдэхүүн гаргах, сайжруулалт хийх зорилгоор “Нар” аппликейшнийг хөгжүүлэгч “Си Эс Си Си” ХХК-д шилжүүлэх, ашиглуулах, ББСБ нь зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй Таны мэдээлэл үнэн болоод шинэчлэгдсэн эсэхэд баталгаа өгөх боломжгүй бөгөөд бүртгэлтэй мэдээллээс үүсэх аливаа хариуцлагыг ББСБ хүлээхгүй болно.

2. Та үйлчилгээний нөхцлийн 1-ийн Г-д заасны дагуу өөрийн интернет банкны нэвтрэх мэдээллийг “Нар” аппликейшнд оруулж өгсөн бол нэн даруй өөрийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг солих үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг ББСБ нь хариуцахгүй болно.

3. “Нар” аппликейшнд таны үүсгэсэн, дамжуулсан аливаа мэдээллийг /хувийн санхүүгийн болон барьцаа хөрөнгийн/ энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд мэдээлийн нууцыг хамгаалах үүрэг хүлээнэ.

4. Та “Франкфурт Капитал ББСБ” ХХК-ийн “Нар” аппликейшнд мэдээллээ үүсгэх, дамжуулахдаа үнэн бодит мэдээлийг оруулах ба хуурамч мэдээлэл, гуравдагч этгээдийн хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх үүрэгтэй бөгөөд оруулсан тохиолдолд “Франкфурт Капитал” ББСБ ХХК-аас Зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.

5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд өөрчлөлтийн талаар таны цахим шуудангаар мэдэгдэнэ. Таны зүгээс өөрчлөлтийн талаар аливаа санал гаргаагүй тохиолдолд цахим шууданг явуулсан үеээс хойш ажлын 3 хоногийн дараах өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

6. “Франкфурт Капитал ББСБ” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, аппликейшнийг хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Нар” аппликейшнд хандах хандалт таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг лог хэлбэрээр хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.

Та Энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч “хэрэглэгч үүсгэх” товчлуурийг дарсанаар эрхзүйн үр дагавар бүхий харилцаа үүсэж байгаа болохыг анхааруулж байна.

Хэрэв үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол “гарах” товчийг дарна у