ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Франкфурт Капитал ББСБ ХХК нь 2015 оны 09-р сарын 09-ний өдөр Монголын банк санхүүгийн салбарт зээл, хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхтэйгээр үүсгэн байгуулагдсан. 50,000 гаруй харилцагч, үйлчлүүлэгчтэйгээр 8 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа банк бус санхүүгийн байгууллага.

БИДНИЙ ЭРХЭМ ЗОРИЛГО

 

Бид итгэлтэй, шудрага байдлаар өөрсдийн бат бэх суурийг бэхжүүлж мэргэжлийн өндөр түвшинд хөрөнгө оруулалтыг хүн бүрт хүртгээмжтэйгээр хүргэсэн шинэлэг байгууллага байна.

АЛСЫН ХАРАА 2030

Бид тогтвортой хөгжил, өсөлтийг бий болгож, шинэлэг технологийг нэвтрүүлж, зах зээлд өөрийн байр суурийг бүрэн бэхжүүлж, чадварлаг хамт олноор найдвартай харилцагч бий болгосон байгууллага байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Шудрага байдал: Шударга үзэл баримтлал, нийгмийн хариуцлага, зөв ёс суртахуунтай байх
  • Шуурхай байдал: Харилцагчдын хэрэгцээ шаардлагад тулгуурласан шинэлэг шуурхай үйлчилгээ үзүүлэгч байх
  • Мэргэшсэн байдал: Харилцааны өндөр соёлтой, эзэмшсэн мэргэжилдээ мэргэшсэн чадвартай ажиллах боловсон хүчин байх
  • Нягт нямбай байдал: Хариуцлагатай, цаг хугацааг эрхэмлэсэн, ажлын өндөр бүтээмжтэй, цэвэрч, арвич хямгач, сэргэлэн цовоо, гярхай байх.
  • Санхүүгийн сахилга батыг эрхэмлэсэн хамтдаа суралцаж, хөгжсөн он жилүүдийг бүтээнэ.

ХАМРАХ ХҮРЭЭ

Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны хамрах хүрээ нь төв оффисоос итгэлцэлийн үйлчилгээ, зээлийн үйлчилгээ, финтек технологид суурилсан үйлчилгээг үзүүлэхэд хамаарна.

Төв оффисын байршил: Баянгол дүүрэг, 19-р хороо, 67-р үйлчилгээний барилга, 6 давхар 601 тоот.

МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН БОДЛОГО

  1. Бид өөрийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй бүх сонирхогч талуудын мэдээллийн бүрэн бүтэн, нууцлалтай, хүртээмжтэй байдлыг хангахын тулд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын шаардлагуудыг хангах үйл явц, журмын хэрэгжилтийг хэмжигдэхүйц үр дүнд үндэслэн тасралтгүй сайжруулна.
  2. Бид үйлчлүүлэгчийн бүхий л мэдээллийг байгууллагын нууцад хамааруулж, биет хөрөнгөтэй ижил түвшинд авч үзэн аюулгүй байдлыг хангахын тулд холбогдох хууль, зохицуулалтын шаардлага, бизнесийн ёс зүй, үнэт зүйлсийг чанд сахин ажиллана. 
  3. Бид мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой аливаа эрсдэлийг хамгийн бага байлгахын тулд тогтмол давтамжтай үнэлж, шаардлагатай хариу арга хэмжээ, хяналтыг хэрэгжүүлнэ.
  4. Энэхүү бодлогыг байгууллагынхаа стратеги, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тодорхойлж холбогдох бүх сонирхогч талуудад нээлттэй байлгана.

Энэхүү бодлогыг байгууллагынхаа стратеги, бизнесийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн тодорхойлж холбогдох бүх сонирхогч талуудад нээлттэй байлгана.