Баталсан тушаалыг эндээс харна уу!
Танд нэг удаа гэрээ байгуулж хувийн санхүүгийн асуудлаа гар утсаараа түргэн шуурхай шийдвэрлэх боломжтой “Нар” үйлчилгээг санал болгож байна.
Зээлийн ерөнхий нөхцөл:
Дижитал зээлийн хэмжээ: 50,000₮ – 5,000,000₮
Зээлийн хугацаа : 90 – 120 хоног
Зээлийн сарын хүү : 2,5 – 4,5%
Зээлийн жилийн хүү : 30 – 54%
Зээлийн шимтгэл : 3000₮
Бүртгэлийн хураамж : 0
Хугацаанаасаа өмнө зээлээ төлбөл ашигласан хугацаагаараа хүү бодож зээлээ төлнө.
Тооцоолж буй арга:
Жишээ нь: Бид 50 000 төгрөгийн хэмжээтэй зээлийг 90хоногийн хугацаатай 2.5% хүүтэйгээр тооцоолж үзье.
50 000₮ * 30% / 365хоног * 90хоног = 3 698₮ /90хоногийн хүү/
Төлөх дүн: 50 000₮ + 3,698₮ (ашигласан 90 хоногийн хүү) + шимтгэл
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь “Франкфурт Капитал ББСБ” ХХК-аас таны тодорхой мэдээллийг хүлээн авах, хадгалах, уг нөхцөлд заасан зорилгоор ашиглах түүнд боловсруулалт хийх эрхийг олгох, цуцлах зэрэг эрхзүйн үр дагаварыг үүсгэх бичиг баримт юм.
Иймд та энэхүү үйлчилгээний нөхцөлтэй сайтар танилцаж шийдвэрээ гаргана уу.
Хэрэв та “Нар” аппликейшн үйлчилгээг авахыг хүсвэл энэхүү зөвшөөрлийг баталгаажуулна уу.
Нөхцөл баталгаажуулах.
1.Та энэхүү үйлчилгээний нөхцлийг зөвшөөрснөөр “Нар” аппликейшнд дараах зөвшөөрөл эрхийг олгох болно.
А. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээллийг хүлээн авч хадгалах
Б. Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй байгаа аливаа банк, банк бус санхүүгийн байгууллагаас авсан таны зээлийн мэдээлэлд тулгуурлан танд зориулсан санхүүгийн зөвлөгөө, дүн шинжилгээ хийж, тэдгээрийн үнэн зөвийг баталгаажуулах.
В. Таны үүсгэсэн, дамжуулсан хувийн болон санхүүгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр таны авах боломжтой зээлийн хэмжээ, нөхцлийг тодорхойлох, танд зээл олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд Зээлийн гэрээ, Барьцааны гэрээний төслийг боловсруулан холбогдох зээлийн харилцаа үүсэх нөхцлийг бүрдүүлэхэд оршино.
Г. Зээлийн зарим бүтээгдэхүүнтэй холбоотойгоор та интернет банкны нэвтрэх мэдээллийг “Нар” аппликейшнд оруулан өгсөн бол түүнийг ашиглан интернет банкинд 1 удаа нэвтрэх.
Д. Таны интернет банкны дансны хуулгыг автоматаар хуулбарлан авч хадгалах, энэхүү мэдээллийг үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор ашиглах
Е. Таны фейсвүүк профайл, болон оршин суугаа газрын байрлал, хаягжилт зэрэг энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан зорилгоор дүн шинжилгээ хийхэд ашиглах. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасны дагуу цуглуулсан мэдээллийг “Франкфурт Капитал ББСБ” ХХК нь үйлчилгээний чанар, хүртээмж, шинэ бүтээгдэхүүн гаргах, сайжруулалт хийх зорилгоор “Нар” аппликейшнийг хөгжүүлэгч “Си Эс Си Си” ХХК-д шилжүүлэх, ашиглуулах, ББСБ нь зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй Таны мэдээлэл үнэн болоод шинэчлэгдсэн эсэхэд баталгаа өгөх боломжгүй бөгөөд бүртгэлтэй мэдээллээс үүсэх аливаа хариуцлагыг ББСБ хүлээхгүй болно.
2. Та үйлчилгээний нөхцлийн 1-ийн Г-д заасны дагуу өөрийн интернет банкны нэвтрэх мэдээллийг “Нар” аппликейшнд оруулж өгсөн бол нэн даруй өөрийн интернет банкны нэвтрэх нэр, нууц үгийг солих үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан аливаа хохирлыг ББСБ нь хариуцахгүй болно.
3. “Нар” аппликейшнд таны үүсгэсэн, дамжуулсан аливаа мэдээллийг /хувийн санхүүгийн болон барьцаа хөрөнгийн/ энэхүү үйлчилгээний нөхцөлд зааснаас бусад зорилгоор ашиглах, бусдад задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд мэдээлийн нууцыг хамгаалах үүрэг хүлээнэ.
4. Та “Франкфурт Капитал ББСБ” ХХК-ийн “Нар” аппликейшнд мэдээллээ үүсгэх, дамжуулахдаа үнэн бодит мэдээлийг оруулах ба хуурамч мэдээлэл, гуравдагч этгээдийн хувийн болон санхүүгийн мэдээллийг оруулахгүй байх үүрэгтэй бөгөөд оруулсан тохиолдолд “Франкфурт Капитал” ББСБ ХХК-аас Зээлийн гэрээ байгуулахаас татгалзах эрхтэй.
5. Энэхүү үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болох бөгөөд энэ тохиолдолд өөрчлөлтийн талаар таны цахим шуудангаар мэдэгдэнэ. Таны зүгээс өөрчлөлтийн талаар аливаа санал гаргаагүй тохиолдолд цахим шууданг явуулсан үеээс хойш ажлын 3 хоногийн дараах өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
6. “Франкфурт Капитал ББСБ” ХХК нь таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, аппликейшнийг хууль бус зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэх зорилгоор “Нар” аппликейшнд хандах хандалт таны хийж байгаа аливаа үйлдлийн түүхийг лог хэлбэрээр хадгалах, түүнийг хуулийн хүрээнд ашиглах эрхтэй.
Та Энэхүү үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч “хэрэглэгч үүсгэх” товчлуурийг дарсанаар эрхзүйн үр дагавар бүхий харилцаа үүсэж байгаа болохыг анхааруулж байна.
Хэрэв үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй бол “гарах” товчийг дарна у
Бид өөрийн үйл ажиллагаанд ашиглагдаж буй бүх сонирхогч талуудын мэдээллийн бүрэн бүтэн, нууцлалтай, хүртээмжтэй байдлыг хангахын тулд мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын шаардлагуудыг хангах үйл явц, журмын хэрэгжилтийг хэмжигдэхүйц үр дүнд үндэслэн тасралтгүй сайжруулна.
Харилцагчийн бүх мэдээллийг байгууллагын нууцад хамааруулж, биет хөрөнгөтэй ижил түвшинд авч үзэн, аюулгүй байдлыг хангахын тулд холбогдох хууль, зохицуулалтын шаардлага, бизнесийн ёс зүй, үнэт зүйлсийг чанд сахин ажиллаж байна.
Бид мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой аливаа эрсдэлийг хамгийн бага байлгахын тулд тогтмол давтамжтай үнэлж, шаардлагатай хариу арга хэмжээ, хяналтыг хэрэгжүүлнэ.
Манай байгууллага нь мэдээллийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ISO/IEC27001:2013 стандартыг нэвтрүүлэхээр мэргэжлын сургалтын байгууллагаас сургалт, зөвлөх үйлчилгээг авч мэдээлэл алдагдахаас урьдчилан сэргийлэх бүх ажлуудыг хийж гүйцэтгэн, байгууллагын дотоод болон гадаад аюулгүй ажиллагааны журмуудыг батлан хэрэгжүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн байгууллагын зүгээс ажил хэргийн тасралтгүй чанарыг хангах, эрсдлийг багасгах, харилцагч нарын аюулгүй байдал, хөрөнгө оруулалтын үр ашиг, бизнесийн боломжийг нэмэгдүүлэхийн тулд хийж байгаа мэдээллийг олон янзын аюул заналхийлэл, мэдээллийн системд зөвшөөрөлгүй хандах, мэдээллийг ашиглах ил болгох, өөрчлөх, хуулах, устгах, мэдээллийн системийн үйл ажиллагааг тасалдуулах, хянах зэргээс хамгаалж мэдээллийн нөөцийн аюулгүй байдлыг хамгаалах техникийн, хууль эрх зүйн, програмчлалын Техникийн аргуудыг ашиглан ажиллаж байна.
Иргэдийн хувийн мэдээлэл болох дансны мэдээлэл, байршил, Фэйсбүүк хаяг, нэвтэрч орсон төхөөрөмжийн түүх зэргийг авч шалгаж байгаа нь харилцагч хууль бус гэмт хэрэг үйлдэж хөрөнгө олж авах, мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах гэж байгаа эсэх, цахим гэмт хэргийн халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлж ямар байршлаас хандалт хийж байгааг тогтоож таны болоод байгууллагийн аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн эрсдлийг тооцоолж байгаа алхам юм.
Мэдээллиййн нөөцийн аюулгүй байдлыг хамгаалах сүлжээний аюулгүй байдлыг хангахдаа сүлжээний эрсдлийг тооцох, аль нэг стандарт, дүрэм журмыг дагаж мөрдсөнөөр нууцлал хамгаалалт хангагдсан гэж найдахгүй байх, хүмүүсээс шалтгаалан учирч болох эрсдлийг тооцох, олон зүйлд чиглэсэн олон хандалтын эрхтэй байх, програмын сул талуудыг нөхөх арга ажиллагааг тогмтол авч хэрэгжүүлэх, түүх бичилтүүдийг шүүх, мониторинг хийх,, K.I.S.S (keep it simple stupid) зарчмуудыг баримтлан ажиллаж байна.